“Монголын төмөр зам” ТӨХК-ийн үүсгэн байгуулагдсаны 18 жилийн ойг тохиолдуулан компанийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан нэр бүхий ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа. Шагналыг Гүйцэтгэх захирал О.Батчулуун гардуулан өгч, баяр хүргэв.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор: “Монголын төмөр замын ахмадын хүндлэл холбоо”-ны дарга Г.Батсүх
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Вагон үзэгч, засварчин Л.Эрдэнэбаатар нар тус тус шагнагдлаа.
Та бүхэнд хамт олных нь зүгээс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.