2024 оны 02 дугаар сард 138,534 тн тээвэр зохион байгуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 56,2 хувиар өсөв
2024-03-13
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2024 оны 2 дугаар сард 138,534 тн ачаа тээврийг зохион байгуулсан бөгөөд үүнээс Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын тээвэрлэлт 67,282 тн, Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын суурь бүтэц ашиглуулалт 47,614 тн, Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замаар 23,638 тн байна.
Ийнхүү 2 дугаар сард 138,534 тн тээвэр зохион байгуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.