ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-12-17
mtz

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн Үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Субрата Барман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр талууд Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төсөл болон Хүннү хотод байгуулагдах тээвэр, логистикийн төвийн үйл ажиллагааны уялдаа, харилцан үр нөлөөг сайжруулах чиглэлээр санал солилцов.

 Дэлхийн банкны группийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорац (IFC) нь хөгжиж буй улс орнуудын хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжихэд төвлөрөн ажилладаг олон улсын санхүүгийн байгууллага юм.