Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой зүтгүүрийн депод:
- Түлш, тосны инженер
- Хос дугуйн токарьчин
- Лаборант хэмжигч /химич/
- Лаборант хэмжигч ажилд урьж байна.
1. Түлш, тосны инженер
Ажлын байрны зорилт, үндсэн чиг үүрэг:
Тавантолгой зүтгүүрийн депод шаардлагатай түлш, тос, зэхэлтийн материалын байнгын нөөцийг бүрдүүлж, тухайн сард зарцуулагдсан болон хүлээн авсан түлш тосны тайланг үнэн зөвөөр гаргаж удирдах ажилтнуудад илгээх
Түлш, тос ба зэхэлтийн материалын зарцуулалтын тайланг зохих журмын дагуу өглөө, орой ээлж хүлээлцэх үед шалган үзэж, тухайн үеийн хувийн жингээр тооцоолон өдөр бүр зүтгүүрийн депогийн удирдлагуудад мэдээллэх
Тавантолгой зүтгүүрийн депо, Гашуунсухайт эргэх депогийн зэхэлтийн байгууламж, системүүдийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тэдгээрийг ашигладаг ажилтнуудын үйл ажиллагаанд биечлэн тогтмол хяналт тавих, үзлэг шалгалтын үеэр илэрсэн гэмтэл, үл тохирол, санамжуудыг арилгах арга хэмжээг зохион байгуулах ба удирдах ажилтнуудад мэдэгдэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах
Түгээгч нарын ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавих
Ажиллах цагийн төрөл: Уртын ээлжээр /Ростероор/
Тавигдах шаардлага:
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй / Газрын тосны бүтээгдхүүний сав тоног төхөөрөмжийн инженер, Газрын тосны бүтээгдхүүний хадгалалт, тээвэрлэлтийн инженер мэргэжлээр их сургууль төгссөн байх /
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах,харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх;
Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.
Гадаад хэлний анхан дунд шатны мэдлэгтэй байх.
Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайн
Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой
Ачаалал даах чадвартай
2. Хос дугуйн токарьчин
Ажлын байрны зорилт, үндсэн чиг үүрэг:
Тавантолгой зүтгүүрийн депод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварт зогсож буй зүтгүүрүүдийн хос дугуйн хэсгүүдийн хэмжээ ба элэгдэл нь тогтоогдсон хэмжээнд байхгүй байх, чирэг үүссэн нөхцөлд хос дугуйн суурь машин дээр зоролт хийх
Зүтгүүрийн хос дугуй зорохоос өмнө болон дараах хэмжээг бүртгэл хийх
Зүтгүүрт шаардлагатай эд анги, болт гайк зэргийг токарийн суурь машин дээр хийж гүйцэтгэх
Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах
Ажиллах цагийн төрөл: Уртын ээлжээр /Ростероор/
Тавигдах шаардлага:
МСҮТ – ийн токарьчний ангийг төгссөн байх,
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайн
Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой
Ачаалал даах чадвартай
3. Лаборант хэмжигч /химич/
Ажлын байрны зорилго:
Тавантолгой зүтгүүрийн депод байрлах химийн лабораторид зүтгүүрт ашиглагдаж буй түлш, тосонд чанарын шинжилгээ хийж галт тэрэгний тасралтгүй үйл ажиллагааг хангахад оршино.
Ажлын байрны зорилт, үндсэн чиг үүрэг:
Тавантолгой зүтгүүрийн депод байрлах химийн лабораторид зүтгүүрт ашиглагдаж буй түлш, тосонд чанарын шинжилгээ хийх
Лабораторид хийсэн түлш, тосны шинжилгээнүүдэд анализ хийн судалгаа гарган удирдлагад танилцуулах
Лабораторын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах
Ажиллах цагийн төрөл: Уртын ээлжээр /Ростероор/
4. Лаборант хэмжигч
Ажлын байрны зорилго:
Тавантолгой зүтгүүрийн депод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварт зогсож буй зүтгүүрүүдийн хос дугуй, авто угсраа, мал хамагч, татах цахилгаан хөдөлгүүр гэх мэт эд ангиудад хэмжилт хийж галт тэрэгний тасралтгүй үйл ажиллагааг хангахад оршино.
Ажлын байрны зорилт, үндсэн чиг үүрэг:
Тавантолгой зүтгүүрийн депод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварт зогсож буй зүтгүүрүүдийн хос дугуй, авто угсраа, мал хамагч, татах цахилгаан хөдөлгүүр гэх мэт эд ангиудад хэмжилт хийх
Зүтгүүрийн эд ангиуд дээр хийгдсэн хэмжээнүүдэд тогтмол хяналт тавьж судалгаа гарган удирдах ажилтанд танилцуулах
Ажиллах цагийн төрөл: Уртын ээлжээр /Ростероор/
Бүрдүүлэх материал:
Анкет,
Иргэний үнэмлэхний хуулбар,
Диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар,
Бусад /мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бичиг баримт, үнэмлэх, гэрчилгээний хуулбар/ ирүүлж болно.
Тодруулах зүйлээ дараах хаягаар лавлана уу.
УБ хот СБД 1-р хороо 13-р хороолол Нарны зам-62 Юнион бюлдинг, А блок 7 давхар
Утас:+ (976)-70006464