XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтан, албан хаагчдад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун шагнал гардууллаа.
“ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” цол, тэмдгээр:
* Ачаа тээврийн техникч Д.Ариунаа
* Хөдлөх бүрэлдэхүүний засварчин Д.Доржрагчаа
* Ангийн ахлах инженер Б.Эрдэнэ-Оргил
* Радио холбооны засварын механикч А.Баттулга
* Галт тэрэгний найруулагч Б.Ариунсүрэн
“ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр:
* Ангийн дарга Д.Төгөлдөр
* Техникийн бичиг баримт, технологийн инженер Б.Мөнхбаяр
* Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын шугамын инженер Х.Бат-Эрдэнэ
* Зам ангийн электроник инженер Б.Мөнх-Эрдэнэ
* Ахлах вагон үзэгч С.Гэрэлт-Од
* Ахлах вагон үзэгч Х.Амангелд
* Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын шугамын механикч Д.Түмэнжаргал
* Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын шугамын механикч Н.Нямдорж нар тус тус шагнууллаа.
Шагнал хүртсэн нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.