Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Спортын олон төрөлт тэмцээн-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 44 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Төмөр замын газар хариуцан зохион байгуулсан энэхүү тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, цахим спорт гэсэн 6 төрлөөр үргэлжилсэн.
Тэмцээний дүнгээр:
Гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль;
Шатрын төрөлд эмэгтэй болон эрэгтэй багууд тус бүр хүрэл медаль хүртэж,
нийт багийн дүнгээр 4-р байрт шалгарч, амжилттай оролцлоо.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.