ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫХАН “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-04-24
mtz

 Өнөөдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Баянзул нар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффист ажиллаж, компанийн удирдлага болон удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

 Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун компанийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, ололт амжилт, 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрүүд мөн санхүүгийн гүйцэтгэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөв.

 Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай салбарын бодлого, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж, зарим үүрэг даалгаврыг өглөө.

 Тэрээр өнгөрсөн Бямба гаригт “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн явцтай газар дээр нь танилцаад байсан юм.