Дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор зэрлэг амьтад өргөст торон хашаанд өлгөгдөж үрэгдэх, авто зам дээр тээврийн хэрэгсэлд дайруулах тохиолдол цөөнгүй бий.
Түүнчлэн төмөр зам зэрлэг амьтдад зориулсан гарц гарамгүй байгаа нь нүүдлийн зэрлэг амьтдын шилжин нүүдэллэх боломжийг хязгаарлан амьдрах орчныг хувааж, шаардлагатай бэлчээр, усанд хүрэх боломжгүй болгосноор үхэж хорогдоход хүргэдэг.
Тиймээс зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын стандарттай болох, хориг хашаа барих санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх гаргаж, 2011 оноос холбогдох төрийн байгууллагууд, судлаачидтай хамтран идэвхтэй ажилласан нь тодорхой үр дүнд хүрчээ.
Үүнээс дурдвал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Зэрлэг амьтдад ээлтэй гарц гарам болон хориг хашааны үндэсний гурван стандартуудыг боловсруулж холбогдох яамдаар батлуул
Түүнчлэн UCS 0304В:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хэмээх нийслэлийн стандартыг боловсруулах, батлуулах ажлыг талуудтай хамтран амжилттай хийжээ.
Маш чухал энэ стандартыг 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Тэгвэл Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа тус стандартын хэрэгжилтийг ханган одоо байгаа зэрлэг амьтдад сөрөг нөлөөтэй хашааг стандартад нийцүүлэн өөрчилж эхэлсэн сайн мэдээ байна.